LIVE: "Анна Каренина" жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна

LIVE: "Анна Каренина" жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Учир нь "Анна Каренина" жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр тус жүжгийг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна гэж мэдэгдлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Гуравдугаар сарын 4,5,6-нд УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9, 10-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж, коронавирус илрүүлэх PCR  шинжилгээнд сайн дураараа хамрагдах боломжтой. Нууц үеийн хугацаа нь 4-5 хоногийн дотор илрэх тархвар судлалын үндэслэлийн дагуу 9, 10-ны өдөр шинжилгээ өгөх зарыг хүргэж байна” гэсэн юм.