Халдвар илэрсэн Хоёрдугаар төв эмнэлэг хэвийн ажиллаж байна

Халдвар илэрсэн Хоёрдугаар төв эмнэлэг хэвийн ажиллаж байна

Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн нэг тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Улмаар ХӨСҮТ-ийн Шуурхай арга хэмжээний баг ажиллаж, голомтыг халдваргүйжүүлсэн тул эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна.

Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт/2021.03.07/ Төрийн ордонд коронавирусийн нэг тохиолдол батлагдсан. Энэ талаар тэрбээр “Төрийн ордны үйлчилгээнд ажилладаг нэг иргэнээс коронавирус илэрсэн. Бид ойрын болон дам хавьтал болсон 80 гаруй хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад халдвар илрээгүй. Тусгаарлах шаардлагатай хүмүүсийг гэр гэрт нь тусгаарласан” гэв.