БНСУ-д "АстраЗенека" хийлгэсний дараа нас барсан 8 хүний үхлийг вакцинтай холбоогүй гэж дүгнэжээ

БНСУ-д "АстраЗенека" хийлгэсний дараа нас барсан 8 хүний үхлийг вакцинтай холбоогүй гэж дүгнэжээ

БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн 11 иргэн нас бараад байсан юм. Тэгвэл тус улсын Өвчнийг хяналт ба Урьдчилан сэргийлэх агентлаг/ KDCА/-иас нас барсан 11 хүний 8-ынх нь үхлийн шалтгааныг вакцинтай ямар нэгэн холбоо хамааралгүй хэмээн дүгнэжээ. Харин гурван хүний эпидемиологи/тархвар судлал/-ийн судалгаа хараахан дуусаагүй байгаа аж.

Мэргэжилтнүүдийн зүгээс нас барагсдын үхлийн шалтгааныг эрүүл мэндийн суурь нөхцөлтэй нь холбон тайлбарлаж байна. Тодруулбал, эдгээр нас барсан иргэн архаг хууч зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй байжээ.

Өнгөрсөн баасан гарагт/2021.03.05/ бүртгэгдсэн нас баралтуудыг нарийвчилбал,

  • Чонжү хотын өндөр настны асрамжийн газарт вакцин хийлгэсэн 52 настай иргэн вакцин хийлгэснээс хоёр хоногийн дараа нас барсан байна. Уг иргэн нь зүрх судасны өвчтэй байсан аж.
  • Хоёр дахь иргэн нь 58 настай бөгөөд вакцин хийлгэснээс нэг хоногийн дараа нас барсан байна. Албаныхан нас баралтын шалтгааныг зүрхний шигдээс гэж дүгнэжээ.
  • Харин гурав дахь иргэн нь 20 гаруй настай эмэгтэй байсан бөгөөд одоогоор нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт/2021.03.03/ “АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсэн 50 орчим настай хоёр иргэн  нас барсан юм. Уг хоёр өвчтөний нэг нь вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа зүрхний шигдээсээр, хоёр дахь нь өндөр халуурч эмнэлэгт хүргэгдэж, нас барсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичжээ..

Тус улсын засгийн газраас вакцин хийлгэсний дараа үүсэх ноцтой сөрөг үр дагаварт зохих нөхөн төлбөрийг олгохоо мэдэгдсэн. Тодруулбал, вакцин хийлгэсний дараа тухайн хүний бие өвдвөл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зардлыг төрөөс “даах” болно. Мөн вакцин хийлгэсний улмаас тахир дутуу болох эсвэл амь насаараа хохирвол 430 сая вон(388,000 доллар)-ы тэтгэмж олгох юм.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Yonhap, Koreatimes