ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхийг ажлаас түдгэлзүүлэх саналыг Л.Оюун-Эрдэнэ гаргалаа

ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхийг ажлаас түдгэлзүүлэх саналыг Л.Оюун-Эрдэнэ гаргалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.03.08/ мэдээлэл хийх үеэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн ажлын албаны дарга А.Гансүх нь шүүхийн шийдвэрт нөлөөлдөг байж болзошгүй гэж мэдэгдсэн. 

Иймд тэрээр А.Гансүхийн тус албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналаа гаргана гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж “ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нт түдгэлзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээлэлтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагаар шалгуулах арга хэмжээ авах саналыг Үндэсний аюулгүй байдлын гишүүний хувьд хүргүүлж байна” гэжээ. Сонирхуулахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая ам.доллар ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн албан тоот