Шведээс илрүүлсэн шинэ төрлийн бичил амьтанд Грета Тунбергийн нэрийг өгчээ

Шведээс илрүүлсэн шинэ төрлийн бичил амьтанд Грета Тунбергийн нэрийг өгчээ

Эрдэмтэд Шведийн өмнөд хэсэг Кристианстад Ваттенрике хэмээх дархан цаазтай газраас сээр нуруугүй бичил биетний дөрвөн шинэ төрлийг илрүүлжээ. Тэдгээрийн нэгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч Грета Тунбергийн нэрээр “Xerobiotus gretae” гэж нэрлэсэн байна.

Судалгааны багийн ахлагч  энэ талаар “Бид Грета Тунбергийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг дэлхийн удирдагчдад  ойлгуулж, зоригтой, ухаалаг чармайлт гаргасны төлөө түүний нэрээр нэрлэж байна” гэжээ.

Уг сээр нуруугүй бичил биетүүд нь дэлхийн биосферт уулын оройгоос эхлээд далайн гүн, шавар, галт уулс, халуун орны ширэнгэн ой, Антарктидад хүртэл хаа сайгүй тархсан байдаг бөгөөд хамгийн тэсвэртэй амьтан хэмээн нэрлэгддэг аж. Ташрамд дуулгахад, өмнө нь Мадагаскараас олдсон  том аалзыг мөн Гретагийн нэрээр нэрлэж байжээ.