Б.Жаргалсайхан: С.Төмөрбат шүүгчийг албадан аваачих асуудлыг ярилцахаар ирсэн

Б.Жаргалсайхан: С.Төмөрбат шүүгчийг албадан аваачих асуудлыг ярилцахаар ирсэн

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Тэрбээр өчигдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан. 
 
Уг уулзалтад манай талаас Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Түүнийг Ерөнхийлөгчийн айлчлалыг багт орсон нь оффшор бүсээс хөрөнгө татах зорилготой гэх мэдээлэл гарсан. 
 
Тэгвэл тэрбээр уг мэдээлэлд хариулахдаа "Хоёр улсын ерөнхий прокуроруудын хамтын ажиллагаа, сургалт, эрх зүйн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлуудаар уулзах гэж байгаа юм. Сүүлийн таван жилд Монгол, Америкийн прокурорууд долоон удаа хамтарсан сургалт зохион байгуулсан байдаг. Үүнийг цааш нь өргөжүүлэх чиглэлтэй байна. АНУ-ын прокурорын газар нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах манай чиглэлтэй адил эрүүгийн хэргийг яллахаас гадна улсын эрх ашгийг хамгаалж төлөөлөн дэмжлэг үзүүлдэг чиг үүрэгтэй. Үүнийг судална. Бид Авлигын эсрэг конвенцийн хүрээнд АНУ-тай хамтран ажиллах боломжтой байдаг.

С.Төмөрбаттай холбоотой асуудлын тухайд эрх зүйн туслалцааны хүрээнд энэ хүнийг буцаан авчрахаар манай мөрдөх байгууллага ажиллаж байна. Албандан аваачих, Эрх зүйн туслалцааны хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай мөрдөх байгууллага хуулийн хүрээнд Америкийн мөрдөн байгууллагад хандчихсан байгаа" гэх хариултыг өгчээ.