Орон нутгийн замд болсон ноцтой ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас баржээ

Орон нутгийн замд болсон ноцтой ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 3-ны өдөр орон нутгийн замд ноцтой хоёр осол бүртгэгджээ. Энэхүү ослоор  хоёр иргэн харамсалтайгаар амиа алдсан байна.

Тодруулбал, найман сарын 03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг "Нарстайн ам" гэх газар асфалтан замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас барсан.

Мөн найман сарын 04-ний өдрийн 09:20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын "Цомог" гэх газар  асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан байна. Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, энэхүү хоёр осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгджээ.