"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

"Рио Тинто" групп үүсгэн байгуулагдсаны 148 жилийн түүхт ой өнөөдөр тохиож буй. Энэ өдөр "Рио Тинто" групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо зарлалаа.

Түүний хувьд бизнесийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлж, 2002-2006 онд Цэц хуулийн фирмд өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр нь Их Британийн Дандигийн Их сургуул ьд Хуулийн Магистрын зэрэг эзэмшиж, байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд шинэ албан тушаалдаа 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ээс ажиллаж эхлэх аж.

Х.Амаржаргалын товч намтар:

  • Улаанбаатар Мэргэшсэн хуульч Х.Амаржаргал нь 2008 оноос хойш "Рио Тинто"-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюу толгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан.
  • 2010 онд Оюу толгойн Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд "Рио Тинто"-ийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан.
  • 2014 оноос "Рио Тинто"-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдсон.
  • Үүний дараа 2019 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто" Монгол ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна.
  • Сүүлийн 10 гаруй жил Х.Амаржаргал нь "Рио Тинто"-гийн Монгол дахь төдийгүй, Лондон дахь төв оффист хайгуулаас эхлээд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байв.

"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Манай улсын төдийгүй "Рио Тинто"-гийн хувьд тун чухал цаг үед энэ хүндтэй үүрэг ногдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол хүний хувьд "Оюу толгой" төслийг нийт монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажилласаар байх болно. Мөн дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу монгол мэргэжилтнүүдээс бүрдэх "Рио Тинто"-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү төв нь мэдээлэл технологийн энэ эринд хурдацтай өргөжиж, дэлхийн олон улсад үйлчилгээ үзүүлэн, Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд үнэлэгдэн ажиллах боломжтой гэдгийг харуулсан хөдөлмөр эрхлэлт, цар тахлын дараах эдийн засаг болон бизнесийн салбарт түүчээлсэн гадаадын хөрөнгө оруулалтын сайн загвар юм” хэмээн онцоллоо.




Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө