ВИДЕО: Цэргийг зодож амь насанд нь хүрсэн асуудлаар нүцгэн эсэргүүцэл илэрхийллээ

ВИДЕО: Цэргийг зодож амь насанд нь хүрсэн асуудлаар нүцгэн эсэргүүцэл илэрхийллээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Улмаар өчигдөр эмнэлэгт амиа алдсан. Амиа алдсан цэргийн ар гэрт хуульд заасны дагуу таван жилийн цалин хөлстэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг олгоно гэж Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлсэн.

Тэгвэл  цэрэг зодуулж амиа алдсан үйлдлийг иргэн Г.Мөнхжаргал эсэргүүцэж, өнөөдөр Сүхбаатарын талбайд нүцгэлж, өөрийн цахим хаягаар лайв бичлэг хийн, үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр "Цэрэг амь насаа алдсантай холбоотойгоор би өнөөдөр бүтэн цаг цээж нүцгэн зогсоно. Хүний амийг үнэлдэг яасан их мөнгөтэй юм. Би хүүгээ цэрэгт явуулахаас эмээж байна. Цэрэгт хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалингийн мөнгө өгнө гэж ярьж болохгүй биз дээ. Төр засаг нь чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Дайнд яваад амиа алдсан бол хамаагүй. Харин нэг жилийн цэрэг ийм яргатай байж болох уу.  Ямар аймшигтай юм бэ. Ийм зүйл болчхоод байхад яагаад хэн ч дуугарахгүй байгаа юм. Буруутай хүмүүс хариуцлага хүлээ" гэсэн юм.

Түүнийг уг үйлдэлтэй нь холбогдуулан дөнгөж сая СБД-ийн цагдаагийн хэлтсээс баривчлан саатуулжээ. 

ҮЗЭХ

П.БАТДАЛАЙ




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө