АЗИУДЫГ ГАДУУРХАХ: Нохойгоо салхилуулж явсан ази эмэгтэйг хөнөөжээ

АЗИУДЫГ ГАДУУРХАХ: Нохойгоо салхилуулж явсан ази эмэгтэйг хөнөөжээ

Дэлхий нийтийг хамран тархаад буй коронавирусийн халдварын улмаас ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл европ даяар эрчимжээд буй. Үүний улмаас хэд хэдэн ази иргэн хүнд гэмтэж, амиа алдсан тохиолдол гарсан юм.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Калифорниа мужийн Риверсайдад нохойтойгоо хамт салхилж байсан 64 настай ази эмэгтэйг хутгалж, хороосон ноцтой хэрэг гарчээ. Хяналтын камерын бичлэгээс харахад эмэгтэйг нохой салхилуулан явж байхад хажуугаар нь нэгэн эмэгтэй зөрөн өнгөрөхдөө түүний гэдсэнд нь хутгалаад зугтжээ. 64 настай Кэ Чиэ Мэнг хутгалуулсан тухай дуудлага цагдаа нарт ирж, цус ихээр алдсан эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.

Үүнийг олон хүмүүс азиудыг ялгаварлан гадуурхахүзлийн улмаас үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа ч Риверсайдын цагдаа нар хэргийг шалгаад, үзэн ядах сэдэлтэй үйлдэгдсэн гэмт хэрэг биш гэж үзсэн байна. Уг хэрэгт 23 настай эмэгтэй Дарлен Стефан Монтояаг сэжиглэн баривчилжээ. Сэжигтнээс мэдүүлэг авахад түүнийг ази учраас халдаагүй хэмээн мэдүүлсэн байна. Уг сэжигтэн өмнө нь гуравдугаар сарын 30-ны өдөр өөр нэг эмэгтэй рүү дайрсан хэргээр саатуулагдаад байсан бөгөөд орон гэргүй, сэтгэцийн өөрчлөлттэй тул халдлага хэнд ч тохиолдож болох байсан гэж цагдаагийн газраас мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: CBS News