Э.Тэмүүлэн: Хөл, хорио тавихгүй бол өдөрт илрэх халдварын тоо 1000-д хүрнэ

Э.Тэмүүлэн: Хөл, хорио тавихгүй бол өдөрт илрэх халдварын тоо 1000-д хүрнэ

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хөл хорио тавихгүй бол халдварын тоо 1000 байтугай цаашаа нэмэгдэх хандлага байна. Вирусийн халдвар амьсгалын, агаар дуслын замаар халдаж байна. Геометрийн прогрессоор тархаж байна.

Долоо хоногийн дараа гэхэд нэг өдөрт илрэх халдварын тоо 1000 хүрэх нь тодорхой болж байна.

Бидний хамгийн гол, халдвараас сэргийлэх, эдийн засгаа сэргээх, хүн амаа өвчлүүлэхгүй, өвчнөө хүндрүүлэхгүй байх, цөөн хүнээ алдах арга бол вакцин. Үүнийг үр дүнтэй явуулахын тулд хажуугаар нь халдварын тархалтаа хумьж байж үр дүнтэй болох ёстой. Гэтэл хурдацтай өсөж байгаа халдварыг хумихгүйгээр амжилтад хүрэхгүй. Байдал улам хүндэрнэ. Шинээр илэрч байгаа халдвараасаа вакцинжуулах хурд 5-6 дахин хурдтай байж үр нөлөөтэй байна.

Бид хөл хорих саналаа тогтмол, байнга тавьж ирсэн. Хэдэн сарын өмнөөс л хэлсэн. Тэр эрсдлүүд нь амьдралд биелэлээ олоод байна. Бид цар тахлын цаана аль болох цөөн хүнээ алдах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газраас олон зүйлийг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг байх л даа. Одоогийн нөхцөл байдлаас харахад эрүүл мэнд хэцүү боллоо, дагаад эдийн засаг нь ч хүндрэх нөхцөл байдал харагдаж байна. Бид вакцинжуулалтаа идэвхтэй сайн хийж, хажуугаар нь халдварын тархалтаа хумьж чадвал харьцангуй ковид багатай, санаа амар зун байж болох магадлалтай. Гэхдээ энэ байдлаараа эрүүл мэндийн салбарынхнаа туульдуулчихвал хэцүү. Хажуугаар нь янз бүрийн мутацид орсон вирусууд гарч байна. АНУ гэхэд иргэдээ эрчимтэй вакцинжуулж байгаа ч зарим мужууд хөл хориогоо тавьснаас болж халдвар нэмэгдэж байна. Хэдий вакцинжуулалт хийгдэж байгаа ч маскгүй, халдвар хамгааллын дэглэмээ барихгүй явна гэсэн үг биш юм” гэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө