Ховд аймагт батлагдсан коронавирусийн халдварын тоо 85 боллоо

Ховд аймагт батлагдсан коронавирусийн халдварын тоо 85 боллоо

Ховд аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 85 болсон ба ойрын хавьтлын 875, дам хавьтлын 2110 иргэн бүртгэгдээд байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрийн 08:00 цагт нийт 318 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж, нийт 85 болсон байна. 

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад 11 иргэнийг хүүхдийн 50 ортой шинэ эмнэлэгт ор дэлгэн “Тусгаарлах эмнэлэг-2”-т зөөвөрлөн эмчилж байгаа аж. Одоогоор хоёр өвчтөний биеийн байдал хүнд, дөрвөн хүн хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.