Э.Энхбатын гар утсыг Н.Түвшинбаярын жолооч Ө авсан байжээ

Э.Энхбатын гар утсыг Н.Түвшинбаярын жолооч Ө авсан байжээ

Улсын начин Э.Энхбатын гар утас олдохгүй байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал, хэрэг гарсан өдрийн түүний утас руу залгахад үл таних хүн авсан, ингээд утас нь салсан гэх мэдээлэл байна.

Мөн энэ талаар Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг энэ талаар өгсөн тайлбартаа “Манай нөхрийн гар утас олдохгүй байгаа нь үнэн. Хэрэг гарсан орой нөхрийгөө ГССҮТ-д хүргэснийхээ дараа гэнэт утас нь яасан юм бол гээд залгатал дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Хэргийн газарт очиж хайгаад олоогүй. Тэр орой намайг цахим хаягтаа хэрэг болсон тухай нийтэлсний дараа Э.Энхбатын дугаар руу олон хүн залгасан юм билээ. Гэтэл гар утсыг нь эрэгтэй хүн аваад “Юу болоод байна вэ” гэж асуухад нь “Өө, юу ч болоогүй. Зүгээр гэр бүлийн асуудал” гэж хэлсэн байна лээ. “Чи Э.Энхбат мөн үү” гээд асуухад нь шууд тасалсан гэсэн” гэж буй.

Тэгвэл Э.Энхбатын утасыг өчигдөр олсон гэж Zarig.mn сайт мэдээлжээ. Тодруулбал, тус хэрэгт сэжиглэгдэж буй Н.Түвшинбаярын жолооч Ө нь Э.Энхбатын хоёр утсыг гаргаж өгсөн байна.