Замын хөдөлгөөний хуульд “бүсчилж хязгаарлана” гэсэн заалт байхгүй байхад ЗАХИРАМЖААР иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж болох уу

Замын хөдөлгөөний хуульд “бүсчилж хязгаарлана” гэсэн заалт байхгүй байхад ЗАХИРАМЖААР иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж болох уу

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, түгжрэл үүсэх гол шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаан дээр суурилсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах асуудал Нийслэлийн засаг даргын тамгын газарт яригдаж байна. 

Ингэхдээ хотын А, В бүс

-Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй

-Тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй /орсон ч тэнцээгүй бол/ 

-Албан журмын даатгалд хамрагдаагүй 

-Өнгө үзэмжгүй

-Тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй  

-Татвараа төлөөгүй 

Хөдөө орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй гэжээ. 

Гэвч үүнд иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, иргэдийн автомашиныг өнгө үзэмжээр нь ялгах, даатгалд жолооч бүрийг хүчээр хамруулах гэсэн дээрх шийдвэрүүд нь үндсэн хууль болоод хүний эрхийн зарим заалтуудыг ноцтой зөрчиж буй хэрэг юм. 

Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заажээ. 

Гэтэл гоё ганган биш өнгө үзэмж ядруухан машинтай ч, түүгээрээ таксинд явж үр хүүхдээ тэжээж, амьдралаа залгуулж яваа иргэд хэчнээн байгаа бол. Иймд иргэдийг хөрөнгөөр нь шууд ялгаварлан гадуурхаж, үндсэн хуулийг ноцтой зөрчинө Иргэдийнхээ баян хоосноор ялгасан арга ядсан арга түгжрэлийг бууруулахгүй. Бүх дүрэм журмыг нь хангаад хотын төв рүү нэвтэрлээ ч өндөр үнэтэй зогсоолд халаасаа хоослуулах нь.

Хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн энэхүү шийдвэр Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ч зөрчиж байгаа юм. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогч бүрийн нийтээр дагаж мөрдөх эл хуульд: 

“Автомашиныг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах тухай болон татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, хөдөө орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэсэн зүйл заалт хаана ч байхгүй. 

Эл бүхнийг хуульд нь тусгаж өгөөгүй хирнээ хуулиас гадуурх захирамж тогтоол төдийхнөөр иргэдийн эрхэнд шууд халдаж байна. Гэтэл хуулиас давсан захирамж байж болохгүй. Хууль ёсны эрхээс гажсан захирамж гаргаж түүнийгээ иргэд рүү чихдэг, дарамталдаг, ялгаварлан гадуурхдаг тогтолцоо бий болгох гэж байгаад л асуудлын гол бий.  

4 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний нэгдсэн журам

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

4.2.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална гэжээ.

Үүнээс үзвэл замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Засгийн газар баталдаг бол, Нийслэлийн засаг дарга, ИТХ-аар баталдаггүй байна. Мөн энэхүү хуулиас үзвэл дугаарын хязгаарлалтаар нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог, авто замын нэгдүгээр эгнээнд зөвхөн нийтийн тээвэр зорчдог зэрэг нь ч хуульд байхгүй зохицуулалт ажээ. 

Нийслэлийн авто замыг бүсчилж, иргэдийг хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг та дэмжиж байна уу?

Нийт: 47 саналтай