“Тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн вакцинд хамрагдсан иргэдийг оруулна"

“Тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн вакцинд хамрагдсан иргэдийг оруулна"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. Энэ үеэр Засгийн газрын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Монгол Улс тавдугаар сарын 1-нд хилээ нээх үү” гэсэн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн иргэдийг оруулах байдлаар нээхээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь хоёр төрлийн ач холбогдолтой.

  • Нэгдүгээрт, эдийн засагт хэрэгтэй
  • Хоёрдугаарт, Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа ашиглалтад орно гэсэн гэрээтэй.

Би маскгүй зун гэж хэлээгүй. Харин дархлаажуулалтад бүрэн хамрагдсан  зун болгохоор хичээж байна. Нөгөөтээгүүр Монгол улсад жуулчин ирэх сэдэл болно. Гэхдээ дандаа вакцинд хамрагдсан иргэд. Тиймээс наадмаас өмнө нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулах шаардлага байна” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө