ВИДЕО: Гиннесийн амжилтыг эзэмшигч 30 жил ургуулсан хумсаа тайруулжээ

ВИДЕО: Гиннесийн амжилтыг эзэмшигч 30 жил ургуулсан хумсаа тайруулжээ

2017 онд дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэй хэмээх нэрээр Гиннесийн  номд бичигдэж байсан Аяана Уильямс хумсаа тайруулжээ. Тэрбээр 7,3 мерт урт хумстай бөгөөд 1991 оноос хойш нэг ч удаа хумсаа авалгүй ургуулсан аж. 2017 онд Гиннесийн номд бичүүлэх үедээ Аяана 5,8 метрийн хумстай байсан гэнэ.

Хумсаа ургуулах тусам аяга таваг угаах, орны даавуу дэлгэх гэх мэт гэрийн зарим ажлыг хийж чадахаа больсон учир тайруулахаар шийдсэн байна. Хачирхалтай нь түүний тайрсан хумсыг Флорида мужийн Орландо дахь музейд үзмэр болгон тавих юм байна. 

Аяана хумсаа дахин ургуулахаар төлөвлөж байгаа хэдий ч 15 сантиметрээс хэтрүүлэхгүй гэж сэтгүүлчдэд ярьжээ. Ташрамд дуулгахад, 1979 онд анх Ли Редмонд хэмээх эмэгтэй 8 метр хүртэл хумсаа ургуулж Гиннесийн номд бичигдсэн байдаг. Гэсэн ч авто ослын улмаас хумсаа тайруулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон аж.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: CNN