Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын "Ажлын тайлан"-г иргэд хогийн саванд хийж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын "Ажлын тайлан"-г иргэд хогийн саванд хийж, эсэргүүцлээ илэрхийлжээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө хоёр хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Иймд Үндсэн хуулийн 3.1-д заасан иргэдийн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг төлөөлж сүүлийн 4 жил хэрэгжүүлсэн УИХ-ын гишүүд тайлангаа  ном, сэтгүүлч байдлаар сонгогдсон тойргийнхоо иргэдэд тарааж байна. 

Харин зарим иргэд УИХ-ын зарим гишүүнд эсэргүүцэл илэрхийлж, тэдний ажлын тайланг хогийн саван хийж, энэхүү үйлдлээ зургаар авч олон нийтийн сүлжээнд нийтэлж байна. Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулиар Баянгол дүүргийн иргэдийг төлөөлж парламентад сууж, Уул уурхайн сайд болж дэвшсэн "Оргил" худалдааны төвийн эзэн гэх тодотголтой Ж.Ганбаатарын "Ажлын тайлан"-г иргэд хогийн саван хийсэн зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө