Дэлхийн ноён оргил Эверест ууланд Монгол улсын туг мандав

Дэлхийн ноён оргил Эверест ууланд Монгол улсын туг мандав

Долдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн ноён оргил Эверест 8848 м, мөн Лоце 8516 м өндөр ууланд хамгийн богино хугацаанд амжилттай авирч, дэлхийн зулайд СКАЙтел компанийн тугийг мандуулаад иржээ. Эверест ууланд тус компанийн тугийг авч оргил дээр гарч улмаар эргүүлэн авчирсан Уулын спортын мастер Ж.Бямбасүрэндээ баяр хүргэж, хүлээн авч уулзсан байна.

Тус компани спортыг дэмжигч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "7 тивийн 7 оргил" төсөлд мэдээллийн технологийн ивээн тэтгэгчээр оролцож, уулын спортыг дэмжиж, өндөр зэрэглэлийн тамирчны туршлагыг дэлгэрүүлэх, хүүхэд залуусын боловсролд зөв төлөвшил бий болгох зорилгоор хамтран ажиллах ажлын хүрээнд ийнхүү Монгол уулчин Эверест ууланд гарсан байна.