“Өргөө амаржих газарт халдвар авсан таван эх амаржсанаас дөрөв нь эмнэлгээс гараад байна”

“Өргөө амаржих газарт халдвар авсан таван эх амаржсанаас дөрөв нь эмнэлгээс гараад байна”

"Өргөө Амаржих" газарт халдвар авсан нийт таван эх амаржжээ. Тэдгээрийн дөрөв нь эмнэлгээс гарсан бол нэг нь өнөө өглөө төрж, одоогоор хяналтад байгаа аж. 

Энэ талаар Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг “Одоогоор манай амаржих газар төрсөн таван эхээс дөрөв нь гарсан. Нэг нь өнөө өглөө төрсөн, хяналтад байгаа. "Ковид-19"-ийн халдвартай эхчүүдийн биеийн байдал нь хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдах боломжтойг нь гэрт нь гаргасан. Хэрэв гэртээ тусгаарлагдах боломжгүй бол Яармагийн 300 ортой эмнэлэгт хүргэж байна. ЭМЯ болон НЭМГ, ХӨСҮТ-өөс байнга мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, удирдлага болгон ажиллаж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ-д халдвартай  20 гаруй эх төрсөн. Халдварын тархалт нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай эхийн төрөлт энэ хэрээр нэмэгдэж байна. Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад   халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа. Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна” гэв.