Зүрхэнд төхөөрөмж суулгах мэс засал амжилттай хийлээ

Зүрхэнд төхөөрөмж суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг зүрхний хүнд дутагдал бүхий 18 настай залууд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Cardiac contractility modulation буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж нь ХБНГУ-ын Impulse Dynamics компанийн зохион бүтээсэн төхөөрөмж аж. Энэхүү эмчилгээг хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлэгчид хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан цочрол үзүүлснээр зүрхний агшилтыг дэмжиж өгдөг аж.