МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Эрх баригч намын бүлэг хоёр өдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр нэгдсэн байдлаар байр сууриа нэгтгэх юм.

Бүлгийн хуралдаанаар байр сууриа нэгтгэсний дараа Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэх юм. Мөн өнөөдөр АН-ын зөвлөл хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр цаг товлосон байна.