Саудын Араб улс вакцин хийлгээгүй иргэдийг төрийн болон хувийн хэвшилд ажиллахыг хоригложээ

Саудын Араб улс вакцин хийлгээгүй иргэдийг төрийн болон хувийн хэвшилд ажиллахыг хоригложээ

Саудын Араб коронавирусийн вакцин хийлгээгүй иргэдийг ажлын байранд оруулахгүй байх тухай журам гаргажээ. Тус улсын Хүний нөөц, нийгмийн хөгжлийн яамны мэдээлснээр уг журам нь төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуй нэгжид хамаарах аж. Ингэснээр улс даяар вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж чадна гэж эрх баригчид үзэж байна. Харин хүний эрхийн байгууллагуудаас уг шийдвэр нь иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж шүүмжилж байгаа юм. 

Саудын Арабын 34 сая хүн амын 10 гаруй сая нь вакцины эхний болон хоёрдугаар тундаа хамрагджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр цар тахал эхэлснээс коронавирусийн 423,000 тохиолдол бүртгэгдэж, 7000 гаруй хүн нас барсан байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1039 шинэ тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ. 

Эх сурвалж: Arabnews