Орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх “Мазаалай” агаарын хөлгийг хүлээн авлаа

Орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх “Мазаалай” агаарын хөлгийг хүлээн авлаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2024.04.28/ МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ. 2024 онд зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилт дэвшүүлж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь биелэл болж байна.

Тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ. 70 хүний суудалтай CRJ-700 агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн нислэгт илүү ашигладаг. CRJ-700 агаарын хөлөг нь 1 цаг тутамд 100 кг түлш хэмнэдэг. CRJ-200-тай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисэж чадна. Илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулсан. Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилттэй онгоц юм.