Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар чиглэлд цасаар шуурч, зам даваанд халтиргаа үүсжээ

Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар чиглэлд цасаар шуурч, зам даваанд халтиргаа үүсжээ

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа.

Тухайлбал өнөөдөр Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар чиглэлд цасаар шуурч, зам даваанд халтиргаа үүсжээ. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг зөвлөв.