ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өнөөгийн нөхцөл байдал

ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өнөөгийн нөхцөл байдал

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгож шинэчлэх ажил эхлээд буй.

Үүнтэй холбоотойгоор  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Дөрвөн эгнээтэй болох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд одоо байгаа хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ойрын хугацаанд тасралтгүй орсон борооны улмаас түр зам эвдэрч, жолооч нар зорчход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: Nyamdavaa Odvog /фейсбүүк/