UFC-д анх удаа Монгол тулаанч хүч үзнэ

UFC-д анх удаа Монгол тулаанч хүч үзнэ

Холимог тулааны хамгийн том холбооны дэвжээ UFC-д анх удаагаа Монгол тамирчин тулалдана. Тодруулбал,  Монголын тамирчин Данаагийн Батгэрэл энэ сард БНХАУ-д болох Шэньжэний тулаанд тулалдахаар болжээ. Түүний өрсөлдөгчөөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы тулаанч Хэйли Алатэнг байх аж.

Хятад тулаанчийн хувьд 1991 онд төрсөн, өдгөө 27 настай юм. Хили Алатенг 2014 онд RUFF холбоонд Б.Дамланпүрэвтэй тулалдаж, TKO-р ялагдаж байсан. 12-7-1 гэсэн амжилттай боловч сүүлийн хоёр ч тулаанаа БНСУ-ын хамгийн нэр хүндтэй холбоо болох Road FC-д хийж ялсан аж.

Харин Д.Батгэрэлийн хувьд мэргэжлийн тулаанд бүртгэлтэй 7 тулаанд орж 6 ялж, 1 ялагдсан. Түүний ялсан тулаанчдын дунд өдгөө UFC-д тулалдаж буй Шинэ Зеланд тулаанч Кай Кара-Франц багтана.

Д.Батгэрэлийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд 2 тулаанд орсон юм. Хамгийн сүүлийн тулаануудаа БНХАУ-ын “Legend FC” холбоонд хийж 3 дараалан ялалт байгуулаад байгаа аж.

Хоёр тамирчны тулаан 8-р сарын 31-нд БНХАУ-ын Шэньжэн хотод болно.