Зураг авахуулахаар нэг талд бөөгнөрснөөс завь хөмөрч, долоон хүн нас баржээ

Зураг авахуулахаар нэг талд бөөгнөрснөөс завь хөмөрч, долоон хүн нас баржээ

Индонезийн Бойолали Регионжи орчим аялж явсан жуулчдын  завь хөмөрч долоон хүн живж нас баржээ. Ослын газраас 11 хүнийг аварсан бол хоёр хүн сураггүй хэвээр байна. Жуулчид зураг авахуулахаар нэг талд бөөгнөрсөн нь завь хөмрөх гол шалтгаан болсон талаар орон нутгийн цагдаагийн албан хаагчид мэдээлжээ. 

Завийг 13 настай хүүхэд жолоодож байсан бөгөөд эрх баригчид тус аяллыг зохион байгуулж байсан хүмүүсийг “хариуцлага алдсан байж болзошгүй” гэж шалгаж эхэлсэн байна. 

Индонезод аюулгүй байдлын стандарт алдагдсанаас завины осол цөөнгүй гардаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд Баруун Явад хоёр завь мөргөлдсөний улмаас 17 загасчин живж, тэдний гурвыг нь нас барсан байдалтай олсон бол 13 нь сураггүй алга болжээ. Өнгөрсөн оны 1-р сард мөн хөрш Суматрын эрэг орчим завь хөмөрч 10 хүн сураггүй алга болсон байдаг. 

Эх сурвалж: ABC news

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө