ТОДРУУЛГА: Израилд буй Монголын 60 гаруй иргэнээс халдлагад өртсөн хүн байхгүй

ТОДРУУЛГА: Израилд буй Монголын 60 гаруй иргэнээс халдлагад өртсөн хүн байхгүй

Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөж буй мөргөлдөөн улам хурцдаж байна. Израилийн армийн хэвлэлийн албаны мэдээлснээр Палестины хэт даврагчид тавдугаар сарын 10-наас хойш 3000 орчим пуужинг Израиль руу хөөргөжээ.

Талуудын хооронд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас эхлэн агаарын тулаан одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Газын зурваст 200 орчим хүн алагдаад байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан манай улсын хэчнээн иргэн Израильд байдаг талаар  бид Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал түгшүүртэй байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израилд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар Израйл улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд ажиллаж байна. Түүнчлэн 2007 оноос хойш Израйл улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мөн мэдэгдээд байна.

Израилд улсад манай улсын 50-60 иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг 5 сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь илүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн зүгээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй байна" гэв.