Мьянмарын гоо бүсгүй “Pray for Myanmar” бичигтэй самбар барьж, тайзан дээр алхлаа

Мьянмарын гоо бүсгүй “Pray for Myanmar” бичигтэй самбар барьж, тайзан дээр алхлаа

Цар тахлын улмаас хойшлоод байсан 69 дэх удаагийн “Miss Universe 2021” АНУ-ын Флоридад болж, наадмын ялагчаар Мексик улсын гоо бүсгүй шалгарлаа. 

Энэ жилийн наадмын үеэр миссүүд өөрсдийн улс, үндэстэнд тулгарч буй асуудлыг илэрхийлсэн нь онцлох үйл явдал байв. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт гарч, үймээн самуунтай байгаа Мьянмарын мисс үндэсний хувцасны үзүүлбэрийн үеэр “Pray for Myanmar” бичигтэй самбар барьж тайзан дээр алхлаа. 

Түүний араас Сингапурын мисс “Stop Asian Hate” хэмээх үгтэй нөмрөг өмсөн алхаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг зогсож байгаагаа илэрхийлсэн юм. 

Мьянмарын гоо бүсгүй

Сингапурын гоо бүсгүй

Эх сурвалж: CNN