МАН-ын бүлэг хаалттай хуралджээ

МАН-ын бүлэг хаалттай хуралджээ

Хуваарийн дагуу өчигдөр /2021.05.17/ УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэх байсан. Ардчилсан намын бүлгийн хувьд хуралдаж хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаараа мэдээлэл хийсэн бол МАН-ын бүлэг хуралдсан эсэх нь тодорхойгүй байв. 

Энэ талаар МАН-ын бүлгийн ажлын албанаас тодруулахад "Өчигдөр бүлэг хаалттай хуралдсан. Долоо хоног бүр яамны мэдээлэл сонсож буй жишгийн дагуу мэдээлэл сонссон" гэлээ. 

Харин эх сурвалжууд МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хэлэлцэж хүлээж авахгүй шийдвэрлэсэн гэв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын гишүүд сонгогдсон тойрогтоо хэрхэн ажиллах тухай зохион байгуулалтын талаар ярилцжээ.