СТАТИСТИК: Нэг өрхийн сарын дундаж зарлага, орлогоосоо ДАВЖЭЭ

СТАТИСТИК: Нэг өрхийн сарын дундаж зарлага, орлогоосоо ДАВЖЭЭ

Өнөөдөр /2019.08.15/ Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Монгол улсад хөдөлмөрийн насны 2.126.844 хүн байдгаас 1.293.303 нь ажиллах хүчинд тооцогдож байна. Харин тэдний 1.162.198 хөдөлмөр эрхэлж, цалин авж яваа бол 131.105 нь ажилгүй иргэд байгаа аж.

Мөн нэг өрхийн сарын дундаж орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 1.2 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөгөөр буюу 18.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс, цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь өрхийн дундаж орлого нэмэгдэхэд голчлон нөлөөлсөн хэмээн үзэж байна.

Эх сурвалж: nso.mn