УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ЖДҮХС-аас авсан зээлийг хаахаар болжээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ЖДҮХС-аас авсан зээлийг хаахаар болжээ

УИХ-ын  нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллаж байх үед ЖДҮХС-гаас  өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан нь тогтоогдсон. Уг  зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатайгаар жилийн 1.5 тэрбумаас доош орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгогддог санхүүжилт юм.

Зээлүүдийн олголтыг АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж, 116 ААН-д хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт саналаа хүргүүлсэн. Эдгээр зээл дотор ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн “Газар буудай” ХХК-ийн нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан Ж.Энхбаяр гишүүнд хамаарах хэрэг багтсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь ЖДҮХС-гаас хоёр удаагийн давтамжаар 1.9 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Тэрбээр “Газар  кадитал партнерс” ББСБ-ыг давхар эзэмшдэг тул 3 хувийн хүүтэй зээлийг 30 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлсэн гэх хардлагад өртсөн юм.

Хууль хяналтынхан уг асуудлыг хянан шалгаад “Хэрэгсэхгүй болгох” саналтайгаар буцааж байгаа аж. Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын гишүүдийг хөнгөлөлттэй зээл авч, өөрсдийн ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлсэн эсэх асуудлыг хянан үзээд, Ж.Энхбаяр гишүүнийг “асуудалгүй” гэж үзсэн байдаг. Тэрбээр ЖДҮХС-гаас авсан зээлээ эргэн төлсөн талаараа мэдэгдсэн билээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө