ТОДРУУЛГА: Цагдаа нар дүүг минь хайх ажлыг хойшлуулж, бид нарыг юу ч хийлгүй зүгээр байж бай гэсэн

ТОДРУУЛГА: Цагдаа нар дүүг минь хайх ажлыг хойшлуулж, бид нарыг юу ч хийлгүй зүгээр байж бай гэсэн

Г.Үүрийнтуяа хэмээх 31 настай бүсгүй өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр /2021.05.26/ Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо Хайрхан ... тоот дахь гэрээсээ ажилдаа явахаар гарсан ч сураггүй алга болсон юм.

Бид өнгөрсөн долоо хоногт бүсгүйн гэрт очиж авга ах болон эгчтэй нь уулзсан. Тухайн үед бүсгүйн авга ах Д.Өлзийсайхан "Дүүгээ хайж, цагдаагийн газар очиход бидний хувцсыг хараад л хөөчихсөн. Дүүгээс минь одоо хүртэл сураг алга" гэж байв. 

Тэгвэл өнөөдөр Д.Өлзийсайхан гуайтай холбогдож дүүгээс нь сураг, ажиг гарсан эсэхийг тодруулахад “Цагдаа нар огт холбоогүй байснаа саяхан гэнэт холбогдож, "бид эрэн хайх ажлыг алга болсноос хойш 30 хоногийн дараа олон нийтэд зарлаж хайна. Та нар юу ч хийлгүй зүгээр байж бай. Хэргийг өөр хүн рүү шилжүүлсэн байгаа гэж хэлсэн" гэв.