Амны хаалт зүүхийг шаардсан дэлгүүрийн ажилтныг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

Амны хаалт зүүхийг шаардсан дэлгүүрийн ажилтныг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

Энэ сарын 14-ний өдөр АНУ-ын Жоржиа мужид байрлах супермаркетын худалдагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, сэжигтэн 30 настай Виктор Ли Такер гэх этгээд Декатур хотын “Big Bear” супермаркетад амны хаалтгүй үйлчлүүлэхээр орсон байна. Энэ үеэр дэлгүүрийн кассчин 41 настай Лакуитта Уиллис үйлчлүүлэгчид амны хаалт зүүх шаардлага тавьжээ. Үүнээс маргаан үүсэж Виктор гэх этгээд дэлгүүрээс гарч буцаж ирэхдээ буутай орж ирэн амь хохирогчийг буудсан байна.

Мөн зарим эх сурвалж сэжигтэн амны хаалтаа дутуу зүүсэн байсан тул дэлгүүрийн ажилтан гүйцэт, зөв зүүхийг шаардсанаас маргалдаж эхэлсэн гэжээ.  

Цагдаагийн газрын мэдээлснээр сэжигтнийг хүн амины хэрэг, онц хүнд гэмтэл учруулсан гэсэн хоёр зүйл ангиар яллах аж. Хэрэг гарсан тус хотод  амны хаалт зүүх журам хэвээр үйлчилж байгаа юм. 

Эх сурвалж: Buzzfeednew