Их Британийн эрх баригчид Мэтт Хэнкокийн бичлэг хэрхэн цацагдсаныг шалгуулна гэв

Их Британийн эрх баригчид Мэтт Хэнкокийн бичлэг хэрхэн цацагдсаныг шалгуулна гэв

Өнгөрсөн долоо хоногт “The Sun” сонины нүүрэнд Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн туслахтайгаа үнсэлцэж буй зураг цацагдсан юм. Улмаар Бямба гарагт тэрбээр өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдсэн билээ.

Гол шалтгаан нь энэхүү цар тахлын үед хүн хоорондын зай барих журмыг зөрчсөн гэх үндэслэлтэй аж. Мөн бичлэгт гарсан эмэгтэй Жина Коладанжело нь сайдын оюутан цагийн найз бөгөөд уг албан тушаалд хэзээ хэрхэн томилогдсон нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс сөрөг хүчний намаас Хэнкокд хариуцлага тооцож, найз бүсгүйгээ хэрхэн энэхүү өндөр албан тушаалд томилсныг шалгуулахыг засгийн газраасаа хүссэн байна.

Одоогоор үүнийг тус улсын эрх баригчид болон Умард Ирландын нарийн бичгийн дарга Брэндон Льюис  “Энэ ганц Мэтт Хэнкокийн бичлэг цацагдаж, огцрох талаарх асуудал биш юм. Харин ч бичлэгийг хэн дэлгэж, авсан нь тодорхойгүй байна. Бид аюулд орсон байна.Энэ маш ноцтой асуудал, цаашдаа ч өөр хүний нууцад халдах бичлэг цацагдаж болохыг үгүйсгэхгүй” талаар ярилцаж, уг бичлэг хэрхэн ЗГ-ын хэлтэс дотроос алдагдсан бэ гэдэг талаар судлах аж. Иймд тус улсын тагнуулын байгууллагууд маш болгоомжтой хандахыг хүсжээ.

Энэ талаар Засгийн газрын сайд асан Алан Жонсон, Рори Стюарт нар засгийн газарт байх хугацаандаа албан өрөөнд нь ямар ч камер байгаагүй талаар мэдэгджээ.

Мөн Хөдөлмөрийн танхимын сайд асан ноён Жонсон ням гарагт өгсөн нэгэн ярилцлагадаа, "Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд яагаад камер байсныг би ерөөсөө ойлгож чадахгүй байна. Намайг туслахын албан тушаалд байхад ч миний өрөөнд хэзээ ч камер байгаагүй” гэсэн юм.

Эх сурвалж: BBC