“ТикТок” бичлэгэнд гарсан тэжээмэл арсланг хураан авчээ

“ТикТок” бичлэгэнд гарсан тэжээмэл арсланг хураан авчээ

Камбож улсад хууль бусаар гэртээ тэжээвэр арслан өсгөж байсныг олж илрүүлэн хурааж авчээ.

Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард “TikTok”-д гэрийн тэжээвэр арсланг угааж буй бичлэг цацагдсан ба уг бичлэг олонд түгсний дараа эрх баригчид хураан авсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хятад иргэн уг амьтныг импортолж оруулж ирэн тус улсын нийслэл Пномень хотод өсгөж байснаас очиж авчээ. Уг 70 кг жинтэй, 18 сартай амьтныг одоогоор зэрлэг ан амьтдыг авах төвд шилжүүлсэн байна.

Эрх баригчид тус арслан өмчлөгчид хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх тодорхойгүй байгаа бөгөөд Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Нет Феактра AFP агентлагт мэдээлэхдээ, “TikTok дээр цацагдсан зургуудад арслан машины зам дээр сууж байгаагаар харуулсан байсан. Ховор ан амьтдыг гэрийн тэжээвэр амьтан болгож өсгөх ёсгүй" гэсэн байна. 

Харин Амьтдыг аврах төрийн бус байгууллага Зэрлэг ан амьтдын холбоо фейсбүүк хуудаснаа, "Зэрлэг амьтанд орон сууцны байшингийн нөхцөл тохиромжгүй бөгөөд арслангийн шүд болон сарвууны хумсыг авсан нь арслангийн амьдралын чанарыг эрс бууруулдаг" гэжээ.

Эх сурвалж: BBC