Жо Байден “Токио-2020” олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохгүй

Жо Байден “Токио-2020” олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохгүй

Ирэх долоон сард зохиогдох Токио-2020 олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений оронд тэргүүн хатагтай Жилл Байден нөхрөө төлөөлж оролцоно гэжээ.

Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Цагаан ордон болон Японы ЗГ хамтран энэ тал дээр бэлтгэл ажлаа хангаад байгаа бөгөөд өмнө нь мөн Мишель Обама 2012 оны Лондонгийн олимпод нөхрөө төлөөлж оролцож байсан байна. Одоогоор Япон дахь цар тахлын нөхцөл байдлын улмаас хичнээн улсын төрийн тэргүүнүүд Токио-2020 олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах улсын тэргүүн учир олимпийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцоно гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө