Х.Ариунаа: Өвчтөнөө эмчилж байсан 32 настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна

Х.Ариунаа: Өвчтөнөө эмчилж байсан 32 настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна

Нийслэлийн төв талбайд өнөөдөр /2021-07-05/ эмч, эмнэлгийн ажилчид үндсэн цалинг хоёр дахин нэмэх шаардлага хүргүүлсэн эсэргүүцлийн суултыг наймдахь өдрөө зарлаж байна. Тэдний төлөөлөл Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахын тулд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан коронавирусийн халдвар аваад байна’’ гэсэн юм.

Мөн тэрээр "Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Одоогоор эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин улсын дундажаас хоёр дахин бага байхад ажлын ачаалал 4-5 дахин нэмэгдсэн" гэсэн юм. 

Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлаар 21 хүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулаад байгаа аж.