Хөвсгөл аймагт хоёр хүний амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Хөвсгөл аймагт хоёр хүний амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн шөнө /2021-07-06/ Хөвсгөл аймгийн Түнэл суманд хүн амины ноцтой хэрэг гарсан байна.

Тодруулбал, хоёр хүний амь насанд хүрч улмаар оргон зайлсан этгээдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа аж. Эрэн сурвалжилж буй этгээд нь Түнэл сумын зургаадугаар багт мал малладаг 30 гаруй настай малчин юм байна. Урьдчилсан байдлаар хэрэг явдал гарах үед ангийнхаа найзтай хамт архидан согтуурч байх үедээ биеийг нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй.

Харин амиа алдсан иргэн 40 настай байсан аж. Сэжигтэн хэргийн газраас оргон зайлах үедээ эмнэлгийн машиныг түр барьж байсан иргэний гэрийн хаалгыг нь эвдэлж ороод мөн хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Мөн сумын иргэдийн таамаглаж буйгаар хашаанд нь байсан эмнэлгийн машиныг авч зугтахын тулд амь насанд нь халдсан байх магадлалтай гэнэ. Ийнхүү хоёр хүний амийг хөнөөсөн хэмээн эрэн сурвалжилагдаж буй О хэргийн газраас зугтахын тулд хөдөө ахындаа очоод мотоциклийг нь унаж оргон зайлсан байна.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа "Манай суманд хүн амины хэрэг гарсан нь үнэн. Хэрэг явдал өнгөрөгч шөнийн 00.30-2.00 цагийн хооронд болсон. Одоогоор эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр рүү зугтсан гэсэн мэдээлэл байгаа. Сумын Засаг даргын захирамжаар сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан эрэн хайх багийг томилсон. Мөн аймгийн Цагдаагийн газраас нэмэлт бүрэлдэхүүн ажиллаж байна" гэсэн юм. 

Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө