Альфа, Дельта вирусийг нэг цагийн дотор илрүүлэх оношлууртай болно

Альфа, Дельта вирусийг нэг цагийн дотор илрүүлэх оношлууртай болно

БНСУ-ын “К2BIO” компанийн Захирал Мансук Бае болон Дэд захирал Кунгмин Ли нарыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалт нь тус компанийн манай эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар болж буй 2 дахь удаагийн айлчлалт аж. Тус уулзалтын хүрээнд “K2VIO” компанийн хувьд манай улсад салбараа нээх хүсэлтэй байгаа төдийгүй ковидын альфа, дельта хувилбарыг цагийн дотор оношлох PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхэлж байгаа тухай төлөвлөгөө танилцуулж, манай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ хийсэн талаараа мэдэгдсэн юм. Хэрэв салбар нээх үйл явц амжилттай байвал хурдавчилсан оношлуурыг үйлдвэрлэж, мутацид орсон вирусийг илрүүлэхээр өөрсийн технологиоо үнэ төлбөргүй шилжүүлж өгнө гэдгээ мэдэгдсэн байна.