Сургууль бүр гал тогоо, тогоочтой болж сурагчдад хоолоор үйлчилнэ

Сургууль бүр гал тогоо, тогоочтой болж сурагчдад хоолоор үйлчилнэ

Өнгөрсөн хавар Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан. 

Уг хууль батлагдсанаар сурагчид хичээлийн цагаараа чанартай хоолны үйлчилгээ авах юм. 

Тус хууль 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

-ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРНО-

-Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдлээ.

-Сургууль бүрт стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар буюу гал тогоо, мэргэжлийн  тогооч, хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд суралцах чадварыг дэмжих боломж бүрдэнэ.

-Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг УИХ-аас даалгалаа.

-Дэлхийн 80 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бүрдүүлж байна.

-Ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна.

-2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5-р ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах аж.