Монгол Улс саарал жагсаалтаас  мултарчээ

Монгол Улс саарал жагсаалтаас мултарчээ

FATF-аас мэдэгдэл гаргаж Иран, БНАСАУ гэсэн хоёр улсыг “хар” жагсаалтад орсон орноор зарлажээ. Харин манай улс Харилцан үнэлгээний тайлангаа хангалттай хамгаалснаар “саарал” жагсаалтад орохоос мултарсан байна. 

Тодруулбал, Үндэсний зөвлөл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах уу, эс оруулах уу гэдгээ энэ сарын 18-23-ны хооронд Австрали улсад болж өнгөрсөн  FATF-ын олон улсын хурлын үеэр /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ тус байгууллгагаас өгсөн зөвлөмж, APG-ийн /Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг/ -ийн өмнө хамгаалсан юм.

FAFT буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага  нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх (МУТСТ) ажил нь хангалтгүй гэж үзсэн тогтолцоотой улсуудыг зарладаг билээ.

Олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгуулага болох /FATF/-аас манайд ийм төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй орны жагсаалтад 2017 онд оруулж улмаар үүнтэй тэмцэх тухайд 40 гаруй зөвлөмжийг өгч байсан.

Үүний дагуу манайд 16 байгууллагаас бүрдсэн Үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь бүхий л чиглэлд ажиллаж дээрх байгууллагаас өгсөн 20 зөвлөмжийг нь биелүүлсэн хэдий ч таван зөвлөмж дээр нь бүдрэх магадлалтай байгааг хэлж байв.