Америкийн төрийн департментын лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

Америкийн төрийн департментын лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарчээ

Саяхан АНУ-ын төрийн департментын лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэрэг гарсан байна.

Энэхүү асуудлаар өчигдөр /2021-07-27/ төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен бүх ажилтнууддаа хандаж мэдэгдэл гаргажээ.

Тэрээр “Үеэ өнгөрөөсөн антисемитист /еврейчүүдийг ялгаварлан гадуурхах/ үзэл өнөөг хүртэл оршин байгааг энэ явдал харууллаа. Ялгаварлан гадуурхах үзэл санаа АНУ, төрийн яамны байранд төдийгүй хаана ч байх ёсгүй зүйл юм. Иймэрхүү сөрөг үзэгдлийн эсрэг цаг үргэлж тууштай тэмцэх болно” хэмээжээ.

Яамны лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэрэг энэ Даваа /2021-07-26/ гарагт  илэрчээ.

Төрийн нарийн бичгийн дарга Блинкен сийлбэрийг арилгаж, гэм буруутныг олж тогтоох шалгалт эхэлсэн талаар мэдэгдсэн. Мөн Энтони Блинкен өөрөө Холокостоос амьд үлдсэн хүний дагавар хүүхэд бөгөөд еврей гэр бүлийн уламжлалаар өсөж, хүмүүжсэн байдаг. Ийм учраас тэрээр Жо Байдены засаг захиргаанд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш антисемитизмтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн юм.

                                                                                        Эх сурвалж: Associated Press