ОЛИМП: Боскчид Монголын далбаагүй, БНХАУ-ын ''TaiShan'' брэндийн логотой оролцсон нь ОУОХ стандарт бус гэхэд хүргэжээ

ОЛИМП: Боскчид Монголын далбаагүй, БНХАУ-ын ''TaiShan'' брэндийн логотой оролцсон нь ОУОХ стандарт бус гэхэд хүргэжээ

Өчигдөр /2021-07-28/ “Токио 2020” олимпийн зуны наадмын боксын төрөлд Монгол Улсын шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргал, Э.Цэндбаатар нар өрсөлдсөн.  

Тэдний боксын рингэн дээр гарч ирэхдээ өмссөн хувцасыг стандарт бус хэмээн Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ үзэж солиулсан байгаа юм. Учир нь ОУОХ /2021.07.27/-ны дүрэмд “Олимпд оролцож буй тамирчдын хувцас дээр сурталчилгаа бүхий ямар нэг компанийн лого байх ёсгүй” гэж заасан байдаг.Тодруулбал, зөвхөн өөрийн улсынхаа төрийн сүлд, далбаатай байна гэж ойлгож болно.

Гэвч өчигдөр /2021-07-28/ боксын эмэгтэй 75 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргалын хувцас дээр БНХАУ-ын ''TaiShan''компанийн лого байсан юм.

Иймд ОУОХ-ноос М.Мягмаржаргалыг тус хувцастай нь тулалдахыг зөвшөөрөөгүй байна. Иймээс М.Мягмаржаргал ямар нэгэн ивээн тэтгэгч компанийн лого, бичиггүй бэлтгэлийнхээ хувцсыг өмсөж тулалджээ. БНХАУ-ын ''TaiShan'' нь спортын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм байна. Тус спортын хувцасны компани нь 1978 онд байгуулагдсан бөгөөд 40-өөд жилийн турш спортын хувцас хэрэгсэл үйлдвэрлэсэн ба дэлхийн 200 гаруй оронд гэрээт борлуулагчтай ажээ. Энэ удаагийн “Токио 2020” зуны олимпийн наадмыг ч мөн дэмжин ажиллаж байгаа ба өмнө нь  таван олимпын наадамд ивээн тэтгэгчээр ажиллаж иржээ.

М.Мягмаржаргалд стандарт бус хувцас өмсүүлсэн байгаа нь

Манай тамирчдын өмссөн TaiShan брэндийн өмсгөл

Э.Цэндбаатар бэлтгэлийнхээ өмсгөлтэй тулалдаж буй нь

Олимпийн наадамд оролцож буй боксын тамирчдын хувцас хэрэглэлийн стандартыг буруу мөрдүүлсэн нь Монголын олимпийн хороо болон Монголын боксын холбооны алдаа байж болзошгүй юм. Угтаа бол гадны спортын брэнд хувцасны лого бус Монгол Улсын төрийг далбааг хатгамалдсан өмсгөлтэй тулалдах ёстой байв.