Гурван иргэн нас барсан ноцтой осол гарлаа

Гурван иргэн нас барсан ноцтой осол гарлаа

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд энэ сарын 29-ны шөнийн 03.00 цаг орчимд Субару импреза маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол гарлаа.

Урьдчилсан дүгнэлтээр тус автомашины жолооч шөнийн цагаар дрифт хийж байсан нь тогтоогджээ. 

Тиймээс зориулалтын бус зам, талбайд дрифт хийх нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг мөн эцэг, эх асран хамгаалагчид үр хүүхдээ шөнийн цагаар хаагуур явж байгаад нь анхаарал хандуулахыг үүгээр сэрэмжлүүлж байна. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө