ФОТО: А.В.Александровын нэрэмжит чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд нүргэллээ

ФОТО: А.В.Александровын нэрэмжит чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд нүргэллээ

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа.

А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлэв.

Тоглолт "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Борхон бүсгүй", "Катюша", "Дамнуургатай наймаачид", "Алив эрэг, уушин газар луу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжиллээ.