Их дээд, сургуулиудын сургалтын төлбөр 10 орчим хувиар нэмэгджээ

Их дээд, сургуулиудын сургалтын төлбөр 10 орчим хувиар нэмэгджээ

Өнгөрсөн жил зарим их дээд сургуулийн сургалтын төлбөр 40 хүртэлх хувиар нэмэгдсэн. Харин энэ жил нэгдүгээр дамжааны оюутны төлбөр өмнөх жилийнхээс арван хувиар нэмэгдсэн байна.

Тухайлбал, ШУТИС төлбөрөө 10 хувиар нэмжээ. Тус сургуулийн жилийн төлбөр 2.5 саяас 2.7 сая төгрөг байгаа юм.  Нэг кредитийн төлбөр 90 мянга 800 төгрөг аж. Мөн ХААИС, АШУҮИС төлбөрөө 10 хувиар, СУИС таван хувиар нэмжээ. Харин МУБИС, МУИС-иуд төлбөрөө нэмээгүй байна.  

Их дээд сургуулиуд сургалтын төлбөр намсэн шалтгаанаа материаллаг бааз сайжруулах, сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхтэй холбоотой зэргээр тайлбарладаг.