Онон голд живсэн гэх иргэнийг эрэн хайж байна

Онон голд живсэн гэх иргэнийг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газар Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь есдүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О гэх 55 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна