"North Benz" загварын автомашин осолдож нэг иргэн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

"North Benz" загварын автомашин осолдож нэг иргэн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдрийн 23:00 цагийн орчим Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харъяат иргэн С-ийн "North Benz" загварын ачааны автомашин осолдож, автомашины төмөр хийцэд иргэн Б гэх 34 настай эрэгтэй хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан.

Хэнтий аймгийн Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гарган авч Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.