"Арбидол" эмийг ковид-19-ийн эмчилгээнээс хасаагүй, томуугийн эмчилгээний ерөнхий ангилал руу шилжүүлсэн

"Арбидол" эмийг ковид-19-ийн эмчилгээнээс хасаагүй, томуугийн эмчилгээний ерөнхий ангилал руу шилжүүлсэн

Өнөөдөр /2021.09.03/ Төрийн ордонд зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон. Энэ Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Арбидол" эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан талаар мэдээлсэн.

Тодруулбал, Арбидолыг Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж томуу томуу төст өвчин, sars2, ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэх заалттай болгосон аж. Товчхондоо хэрэглэхээ боль гэсэн үг биш бөгөөд илүү өргөн хүрээнд хэрэглэж болох ангилалд шилжүүлж оруулсан гэсэн үг юм.

Харин антибиотек эмчилгээ хийлгэж байгаа эсэхээс хамаарч гэрийн эмчилгээнээс арбидолыг хасахаар болсон байна.